Байгууллагын түрээсийн үйлчилгээ

ТАНИЛЦУУЛГА

Хувийн хэвшлийн болон төрийн компаниуд тээвэртэй холбоотой зардлаа зохих хэмжээнд багасган төсвөө хэмнэх болсон. Тэдний хувьд урт хугацааны үргүй зардал гаргахгүйгээр манай авто машин түрээсийн үйлчилгээнд хамрагдсанаар тогтмол байсан өндөр зардлаа хэмнэх эдийн засгийн чухал ач холбогдолтой. Мөн манай улсад богино хугацаагаар ажиллаж, амьдрахаар ирсэн гадаадын иргэдийн хувьд заавал авто машин худалдан авч, буцахдаа санхүүгийн алдагдалд орж зарах гэх мэт эрсдэл хүлээхгүйгээр бидний үйлчилгээг авах боломжтой.

ОНЦЛОГ, ДАВУУ

  • Зардлаа бууруулах
  • Автомашины хөрөнгө оруулалт шаардагдахгүй
  • Хүний нөөц жолооч нарт санаа зовохгүй
  • Автомашины элэгдэл хорогдол тооцохгүй
  • Дугаарын хязгаарлалт хамаарахгүй
  • Найдвартай

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНАМЖ

  1. Түрээслэгч нь автомашины түрээсийн төлбөр болоод нэмэлт үйлчилгээний төлбөрийг урьдчилж хийнэ.
  2. Түрээслүүлэгч автомашины түлшний банкийг дүүрэн хүлээлгэн бөгөөд хүлээн авахдаа мөн адил дүүрэн хүлээж авна.
  3. Түлшийг баталгаат ШТС буюу Шунхлай, Магнай трейд, М-Ойл, Содмонгол, Петровис компаниудаас АИ95-сдоошгүй октантай бензин хийнэ.
  4. Түрээслэгч автомашиныг гэрээнд тогтсон газарт гэрээнд заасан өдөр, цагт буцааж хүлээлгэн өгнө. Хэрэв заасан цагаас хоцорсон тохиолдолд Түрээслүүлэгчид утсаар мэдэгдэж хоцорсон цагийг автомашин түрээсийн цагийн хөлсөөр бодно. 
  5. Түрээслүүлэгчийн жолоочийн ажлын цаг 09:00-18:00 хооронд ажлын 8 цаг байна. Илүү цаг тутмыг 10,000 төг-р тооцож түрээсийн үнэнд оруулна. 
Хаяг

Автоландын байр, Чингисийн өргөн чөлөө 62, Үйлдвэрлэлийн бүс, 3-р хороо, Хан-уул дүүрэг, Улаанбаатар, монгол 17061

Autorent © 2019 он