Автомашинаа өөрөө унаад явах жолоочгүй түрээсийн үйлчилгээ

ТАНИЛЦУУЛГА

Тэмдэглэлт баярууд болох хурим, цагаан сар, наадам болон өөрийн хэрэгцээтэй үедээ авах үйлчилгээ.

ОНЦЛОГ, ДАВУУ

 Хүссэн автомашинаа өөрөө жолоодож явах эрх чөлөөг олгоно.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНАМЖ

  1. Түрээслэгч нь 21-24 настай бол A зэрэглэлийн болон 12 хүний суудалтай автомашин түрээслэхийг зөвшөөрөхгүй
  2. Түрээслүүлэгч нь түрээслэгчид цэвэрлэгээ хийгдсэн автомашиныг хүлээлгэн өгөх ба мөн адил цэвэрлэгээ хийгдсэн автомашин хүлээн авна.
  3. Түрээслүүлэгч автомашины түлшний банкийг дүүрэн хүлээлгэн өгөх бөгөөд хүлээн авахдаа мөн адил дүүрэн хүлээж авна. Түлшийг баталгаат ШТС буюу Шунхлай, Магнай трейд, М-Ойл, Содмонгол, Петровис компаниудаас АИ95-с доошгүй октантай бензин хийх ба баримтаар нотолно.  
  4. Түрээслэгч автомашиныг гэрээнд тогтсон газарт гэрээнд заасан өдөр, цагт буцааж хүлээлгэн өгнө. Хэрэв заасан цагаас хоцорсон тохиолдолд Түрээслүүлэгчид утсаар мэдэгдэж хоцорсон цагийг автомашин түрээсийн цагийн хөлсөөр бодно.
  5. Автомашины хоногт туулах хязгаарыг хэтрүүлсэн бол автомашины төрлөөс хамаарч илүү километр тутамд 500-1000 төгрөгөөр тооцож төлбөр төлнө.
  6. Барьцаа байршуулна. Автомашины төрлөөс хамааран 1-3 сая төг байршуулна.
Хаяг

Автоландын байр, Чингисийн өргөн чөлөө 62, Үйлдвэрлэлийн бүс, 3-р хороо, Хан-уул дүүрэг, Улаанбаатар, монгол 17061

Autorent © 2019 он