Мэдээ мэдээлэл
Нийтлэгдсэн огноо: 2023/05/31
Анх 1912 онд Германд эхлэлээ тавьсан машин түрээсийн
үйлчилгээ өдгөө бизнесийн хувьд илүү хөгжингүй түвшинд хүрсэн. Энэ зах зээл
өнгөрсөн онд 58.26 тэрбум ам.доллараар хэмжигдсэн гэж lucintel судалгааны
байгууллага тооцжээ.
Ази тивийн эдийн засаг сайжирч, гаднын болон дотоодын
жуулчдын урсгал нэмэгдсэнээр Европт тогтонги байдалд ороод байсан энэ зах зээл
Азид сэргэх боломжтой болж байна. Ялангуяа, Энэтхэг, Япон, Хятадад тун эрэлттэй
үйлчилгээ болох төлөвтэй.
Энэ зах зээл 2020 онд 90 тэрбум ам.доллараар хэмжигдэх бөгөөд
үүнээс жилийн дараа даруй 5.1 тэрбум ам.доллараар нэмэгднэ хэмээн судалгааны
байгууллагууд таамаглажээ.